Шинэ үеийн iPod shuffle
2009-04-12,13:41
Apple өөрийн шинэ гурав дахь үеийн 4GB iPod shuffle ийг улам жижигрүүлэн, гаднахыг нь сайжруулан дэлхийн хамгийн жижиг хөгжим тоглуулагч болгон гаргалаа. Мөн тэд VoiceOver хэмээх өвөрмөц технологийг ашигласан ба таны сонсож буй дууг хэн дуулсан, ямар нэртэй дуу гэдгийг энэхүү технологи таньд хэлж өгнө. Мөн хэр зэрэг батерей үлдсэнийг ч хэлж өгөх боломжтой.
Мөн чихэвчэндээ жижигхэн удирдлагатай болсон ба товчлууурыг удаан дарвал дууны нэрийг хэлэхээс гадна дуунуудын цуглуулгыг та эндээс солих боломжтой. Нийт 14 орны хэлээр дууны нэрийг хэлж ярих боломжтой ба 4GB iPod shuffle нь хар эсвэл мөнгөлөг өнгөтэйгээр Америкт $79 аар зарагдаж байна.
Эх үүсвэр. дот.мн