Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™

Тусгаар тогтнол

2011-12-29, 13:17
Өнөөдөр ийм шүлгийг оруулахгүй байхын аргагүй байлаа. Тэртээ 100 жилийн өмнө дэлхий дахинаа Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улс гэж зарлаж газрын зураг дээр Монгол, Хятад гэсэн 2 улс шинээр бий болсон. Энэ өдрийн талаар ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу!!

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Ном зохиол, Шүлэг | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 880 удаа

Чи явлаа.

2011-12-12, 18:15
Энэ шүлэг ихээр таалагдав.

Чи явчлаа ...
Чив чимээгүй боллоо

Хүний өөрийн олны
Хүүрнэх яриа намдаж
Хүүхэд хөгшид бүхний
Хүчит шуугиан зогсож

Алиа үг, инээд хоёр
Агаарт царцах шиг
Асаасан тамхины утаа
Атираад хөшчих шиг

Цай буцалсан чигтээ
Тагаа түлэн хатуурч
Цаг цохилсон чигтээ
Таг чиг болох шиг...

Эргэн тойрон нам гүм болов
Элдвийн гэрэл сүүмийн сүүмийн бүдгэрэв
Өөрийн минь мэдэрч байгаа эл амьдрал
Өчүүхэн бээр нам гүм зогсов

Ингэж чи минь явчлаа
Инээж бяцхан гараа өргөөд
Хүн хүний хэлдэг БАЯРТАЙ гэдгийг
Хэнэг ч үгүй хэлээд явлаа

Олон зочин ирсэн, шуугисан
О...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Ном зохиол, Шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 617 удаа

Надад урам хайрла

2011-12-12, 17:33

Хүмүүс ээ ! Надад урам хайрла !
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо, хичээ гэж урам хайрла

Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна даа гэж урам хайрла
Хүмүүс ээ !...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Ном зохиол, Шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 910 удаа

Р. Чойном - Зарим заримдагуудад зориулсан шүлэг.

2010-04-04, 13:17
choinom_1

Загатнаагvй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж муучилж ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ.
Дөнгөж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ.
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аарха...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Ном зохиол, Шүлэг | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2031 удаа

Миний хамгийн дуртай шүлэг.

2009-09-23, 16:02
Сүүлийн үед шүлэг их сонирхоод байгаа. Энэ доор бичсэн шүлэг Миний хамгийн унших дуртай шүлэг. 
 Зарим нэг эмэгтэй хүмүүс эрчүүдийг дарамтлах нь сүүлийн үед ихэссэн гэж би боддог. Тэр дарамталдаг хүмүүст зориулан орууллаа.

М.Билэгсайхан : Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь та...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Ном зохиол, Шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3066 удаа

Mongolian Message

2009-04-15, 16:50
Энэхүү ном нь харь гаригийн хүн дэлхийн хүмүүс рүү бичиж байгаа тухай адал явдалтайгаар өрнөдөг. Та бүхэн татаж аваад уншаад үзээрэй:


Татаж авах бол
энд дарна уу.
GoGo share- с татаж авах бол энд дарна уу.

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Энхмандах төрөл: Ном зохиол, Шүлэг | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1313 удаа

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Та миний блогийн 350019 зочин боллоо.Танд Баярлалаа.