Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 32-р хуудас. | дараах >>

Чи явлаа.

2011-12-12,18:15
Энэ шүлэг ихээр таалагдав.

Чи явчлаа ...
Чив чимээгүй боллоо

Хүний өөрийн олны
Хүүрнэх яриа намдаж
Хүүхэд хөгшид бүхний
Хүчит шуугиан зогсож

Алиа үг, инээд хоёр
Агаарт царцах шиг
Асаасан тамхины утаа
Атираад хөшчих шиг

Цай буцалсан чигтээ
Тагаа түлэн хатуурч
Цаг цохилсон чигтээ
Таг чиг болох шиг...

Эргэн тойрон нам гүм болов
Элдвийн гэрэл сүүмийн сүүмийн бүдгэрэв
Өөрийн минь мэдэрч байгаа эл амьдрал
Өчүүхэн бээр нам гүм зогсов

Ингэж чи минь явчлаа
Инээж бяцхан гараа өргөөд
Хүн хүний хэлдэг БАЯРТАЙ гэдгийг
Хэнэг ч үгүй хэлээд явлаа

Олон зочин ирсэн, шуугисан
Онцын завгүйд чи явчлаа
Оройн наран сүүмийнхэн
Салхи сэнгэнэхэд чи явчлаа

Онгорхой орхисон хашааны гулдан хаалга
Овилгогүй согтуу мэт савж салбахад чи явчлаа
Гадаа уяатай бяцхан шар гөлөг
Гаслан гангинан цовхчиж байхад чи явчлаа

Явахдаа чи энэ гэр дотроос биш
Яая даа гэсэн зүрхэн дотроос гараад
Уйлан байгаа зүрхийг орхиж
Дуулан одох мэт чи явчлаа

Ганьхарсан зүрх минь энэ гөлөг шиг
Гашлан гангинан цовхчиж байна
Хөрч гүйцсэн дөчин хоёр нас минь
Хөх төмөр гинж мэт харжигнан чангааж
Ийнхүү би үлдэж, чи явчлаа

Ирэх нь магад учирах нь олон гэлээ ч
Итгэл багахан бүүдгэр өдрүүдийн минь өмнөөс
Идэр багахан төлөөлөгч хүн төрөлхтний маргааш өөд
Инээсээр зүү мэт биеэ цэмцийлгэнхэн одлоо

Шүлэг бичдэг үеийн минь үүрийн гэгээ шиг тунгалагхан зүстэй
Шүлгийн минь амт мэт анхил улаахан уруултай
Шүлэг бичээ нь үгүй цаас мэт цав цагаахан шүдтэй
Шүлэг бичих гэж байгаа бэх мэт хав хар нүдтэй

Ийм нэгэн сайхан бүсгүй
Ид арван естэй бүсгүй
Тэргэл сарны завсарт
Тэргэл сарны гэрэл мэт дүүрэн

Эр хүний сүнс мэт цэвэрхэн
Эх нутгийн дуу мэт цээлхэн
Эрх чөлөө мэт омог бардам
Эхний дурлал мэт үзэсгэлдэн төгс

Алхан алхан одлоо
Алс үзүүр нь үл харагдах
Амьдралын замаар тэмцлийн талбар луу
Айх өчүүхэн ч зүйлгүй зориг золбоо төгс
Чи явчлаа ..

Р. Чойном

Эх сурвалж: http://www.biirbeh.mn/index.php?sel=content&f=one&obj_id=3060
бичсэн: Энхмандах төрөл: Ном зохиол, Шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 617 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

choinom oo gej
ulaankaa хэзээ бичсэн: 13:09, 2011-12-28 | |
Хаа нэг газар руу. Надаас хол...
Энхмандах хэзээ бичсэн: 11:57, 2011-12-28 | |
haichsiin bol?
haashaa yawciin boldooo??? ярзайтал инээх
beeigi хэзээ бичсэн: 04:47, 2011-12-28 | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 32-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 617 удаа уншигдсан. Та миний блогийн 347008 зочин боллоо.Танд Баярлалаа.