Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 46-р хуудас. | дараах >>

Жиргээчид "Хараагүй хүүхдүүд"-ийн төлөө нэгэн дуугаар нэгдэнэ..

2011-03-22,20:02
 Монголчууд бид сайн үйлс дэлгэрэх болтугай гэж олантаа хэлдэг, гэвч бид он удаан жил хүний гар харж, гадны ямар нэгэн төсөл хөрөнгөөр сайн үйлс хэрэгжүүлэхийг зорьдог, оролддог. Тэгвэл энэ байдал халагдаж, Монголын халуун элгэн залуус тэр дундаа цахим ертөнцөд мөрөө үлдээх Монголын жиргээчид анх удаагаа UBTwestival нэрийн доор  цугларч, нийгэмд төдийлөн ойшоогддоггүй хэсэг бүлэг хүмүүс болох хараагүй хүүхдүүдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, тэдний хувь хүний хөгжилд зориулан мөнгөн хандив босгох зорилт тависаныг дуулгахад таатай байна. Энэхүү зорилтынхоо хүрээнд бид Save Infants (Эрүүл Үрс) сайн дурын байгууллагатай хамтран ажиллах болсон бөгөөд UBTwestival-с олох бүх oрлогийг 100% хараагүй хүүхдүүдийн 116-р сургуульд нэн шаардлагатай байгаа сургалтын материал, хичээлийн хэрэгсэлийг авахад зарцуулахаар боллоо.

Бид UBTwestival-г зохион байгуулагчдийн хувьд энэ сонголтыг нээлттэй, шударга байдлаар явуулсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Бид 3 долоо хоногийн өмнөөс санхүүжилт хэрэгцээтэй байгаа сайн үйлсийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хувь хүн, байгууллагуудыг хүсэлтээ ирүүлэх уриалга гаргасны дагуу бидэнд 4 байгууллага хандсан. Тэдгээр нь @Edurelief, @Indigotuv, Lotus Children Centre, @Save_Infants гэсэн байгууллагууд байснаас бид урьд өмнө нь хийсэн ажлуудын үр дүн, нийгэм дэх чухал асуудлыг дэмжсэн байдал, ирээдүйд хэрэгжүүлэх төсөл, санаачилга зэргийг харгалзан удаах нь буюу 100% Монгол залуусын дэмжлэгтэй Save Infants байгууллагын дээрх төслийг сонгосон болно.


"Save Infants- Эрүүл Үрс" нь дэлхийн олон оронд сурч ажиллаж буй залуус хүүхдийн төлөөх сайн үйлсийн нэгдэл бөгөөд тэд 2010 оны 1-р сараас эхлүүлэн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрсөн онд тэд хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт амь нас нь хүнд байдалд байгаа нялх хүүхдүүдэд яаралтай хэрэгтэй байгаа эмнэлэгийн багаж төхөөрөмжийг хамтран авч хандивласнаар тэдгээр хүүхдүүдийн эдгэрэх боломжийг нэмэгдүүлсэн юм. Энэхүү хандивын үйл ажиллагаанд 10 гаруй улс орноос нийт 350 орчим залуус хамтарч нийтдээ $8077 цуглуулснаар хүүхдийн эмчилгээнд зориулан хяналтын монитор гурвыг хандивлахад зарцуулагджээ.
 

Дашрамд хэлэхэд UBTwestival-д хандаж хүсэлтээ ирүүлсэн байгууллагууддаа мөн байгууллага нэр дэвшүүлсэн жиргээчиддээ баярлалаа, та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье!

бичсэн: Энхмандах төрөл: Мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1367 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 46-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 1367 удаа уншигдсан. Та миний блогийн 347005 зочин боллоо.Танд Баярлалаа.