Бороотой, Хорхогтой, Автобус дүүрэн хүнтэй мод усалгаа
2012-06-23,21:09
Блог маань хэсэг сервер нь нүүгээд ажиллахүй байлаа. Тэр хооронд их л уйдлаа. олон жил эндээ бичсэн болохоор байхгүй болвол их л үгүйлэх юм байна. За энэ яахав үндсэн сэдэвтээ оръё.
Өнөөдөр 2012.06.23-ны өдөр. Өчигдөр нэг найзтайгаа хамт мод усалгаанд явах байсан тэр хүн маань нойроо харамлаад явахыг хүссэнгүй.Өглөө очиход манай автобус маань гозойгоод л ногоороод Драмын театрын урдаа зогсож байлаа. Очиход автобус дүүрэн хүнтэй байхыг хараад дотроо их баярлаж байлаа. 2 жилийн өмнө бол бид нар суудлаа дүүргэх гэж зовдог байж билээ. Мод тарилтаас илүү усалгаа нь бие биетэйгээ илүү дотносох, найзалж нөхөрлөх боломжийг олгодог гэж би боддог.
Ингээд Мод услах газрынхаа зүг 9:30-д хөдлөн 10:55-д Төв аймгийн Эрдэнэ суманд ирлээ. Зам бол авах юмгүй болсон байна лээ өнгөрсөн борооноор. Бартаат замаар явж байгаа юм шиг л байсан даа. Өнгөрсөн жил яасан сайхан зам байсан.
Дарам багшийнхаа бэлдсэн өглөөний ундыг уухаасаа өмнө баг болон хуваагдсан. Өглөөний цайны дараа усан сан руугаа 4 баг болон хуваагдсан зүглэсэн боловч усалгааны үеэр 2 баг болсон. 2:30 хүртэл нийт 16 усан сан дуусгаж 12000 модны амны цангааг 62-уулаа тайллаа.
Мод усалгааны үеэр таатай цаг агаар бүрдэж шиврээ бороо орон их гоё сэрүүхэн байсан. Хэрвээ халуун байсан бол олон хүн нозойроод ажлын эрч хүч их буурах байсан байх. Ингээд үдийн хоол болтол тоглоом тоглож цагийг өнгөрөөсөн юм. Тэгж тэгж цаг өнгөрч байтал хорхог маань бэлэн болж олноороо кимчи, дарсан өргөс хэмх, улаан лоолиор амталж идсэн. Муу хүн идсэнээ гэдэг шиг идсэнээ л бичье даа. Хоол идсэний дараа цаг агаар халж гоё дулаахан болж эхэлсэн. Энэ үед тэнд байдаг нэг Солонгос охиныг жаахан явуулж клубынхаа хүүхдүүдтэй үерхүүлж тоглож нөгөө Солонгос маань хөөрхөн ичингүйрээд л...
Одоо харин хотын зүг гэлдэрч явахдаа бас л хамт явж байсан 2 Солонгосоо орхиод явчихсан. Эргэж очиж авсан даа тэр хооронд би сайхан бие зассан. Тэгээгүй бол хот хүртэл шээсээ барихгүй үхэх байсан байхаа. Өнөөдрийн мод усалгаа нэг иймэрхүү өнгөрсөн дөө.

Манай клуб олон сайхан шижигнэсэн залуустай болж. Тэр залуусыг харж хааяа нэг энерги авах шиг сайхан юм алга. Ийм сайхан энергитэй залуустай байхад манай клуб үргэлж өөдөө байх болно. Ингээд Монголын ногоон төгөл маш олон болтугай.