2013.10.22
Орой харин харьж явахдаа хальтарч унах шахсан. Мөсөн дээр бус дагтаршсан цасан дээр явж байгаад Тэгээд бас л явган хүний зам руу орсон доо. Харин энэ удаад цас их орчихсон замаар ёстой кайфтай явсан. Цасан дээр гишгэхэд гардаг чимээ гараад л... Энхтайвны гүүрээр урд зүгээр хойд зүг рүү чиглэж урсгал сөрөн дугуйтай явсан чинь зарим жолооч нар харсаар байж өөдөөс шахаж орж ирж байгаад нь дургүй хүрсэн.
Дугуйтай явахад нэг гоё нь даарахгүй, түгжрэхгүй амар. Дутагдалтай тал нь хүн дайрчих гээд байдаг юм аа. Удахгүй гэхдээ дугуйн замтай Улаанбаатар хот бий болно оо. Харин энэ төслийн талаар www.zun.mn сайтаас мэдээллийг авч болно. 3 жилийн хугацаанд 140 км дугуйн замтай болохоор төсөлд оруулсан юм байна лээ.
За тэгээд өнөөдөр нэг иймэрхүү өнгөрөх шив дээ.