Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 66-р хуудас. | дараах >>

Таны өгсөн нэг санал 1$

2010-03-22,13:35
Таны өгсөн санал бүр $1 авчирна

АНУ-ын Азийн сангийн “Азид зориулсан ном” хөтөлбөр нь Азийн 18 улсад  англи хэл дээр хэвлэгдсэн танин мэдэхүйн ач холбогдол бүхий ном, сэтгүүл, сурах бичгийг хандивладаг хөтөлбөр билээ. 2009 онд гэхэд нийт 43 сая ам.долларын өртөг бүхий 1 сая гаруй ном, сэтгүүл, сурах бичгийг хандивлаад байгаа аж.

Тус хөтөлбөр нь Монгол Улсад 1993 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор  600 мянга гаруй англи хэл дээрх ном, сурах бичгийг  хот, хөдөөгийн бага, дунд, их, дээд сургуулиуд, номын сан, төрийн болон төрийн болон төрийн бус байгууллагуудад хандивлаад байгаа юм байна.

Хөтөлбөрийн хүрээнд “Ном сонгон, амьдралаа өөрчлье” компанит ажлыг Тайланд,  Бангладеш,  Монгол зэрэг гурван орны 3 дунд сургуульд зохион байгуулж “Азид зориулсан ном” хөтөлбөр хэрхэн хэрэгжиж буйг харуулсан богино хэмжээний танилцуулга кино бэлтгэн тус сангийн веб сайтhttp://www.asiafoundation.org/, Facebook, Youtube зэрэг сайтад гурван сарын турш байршуулах юм. Эдгээр сайтуудаар дамжуулан интернет хэрэглэгчдийн дунд санал болгосон 5 номноос сонголт хийлгэж, шалгарсан номыг  дээрх 3 сургуулийн сурагчдад хандивлан өгөх юм байна.

Мөн интернэтээр хүлээн авсан нийт саналын тоотой тэнцэх хэмжээний ам.доллар хөтөлбөрийн Монгол дахь үйл ажиллагаанд хандив болон орох ажээ.  Хөтөлбөрийн Монгол дахь үйл ажиллагааны танилцуулга кино нь тус хөтөлбөрийн шилдэг хэрэглэгч Б.Түвшинтунгалагийн нутаг болох Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дунд сургуульд “Азид зориулсан ном” хөтөлбөр хэрхэн хэрэгжиж буйг харуулах юм.

Та http://bookvote.asiafoundation.org/ сайтаар зочилж энэхүү киног үзэхийн сацуу өөрт таалагдсан номондоо саналаа өгөөрэй.


Эх сурвалж: http://news.gogo.mn/r/67632
бичсэн: Энхмандах төрөл: Мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1118 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 66-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 1118 удаа уншигдсан. Та миний блогийн 347048 зочин боллоо.Танд Баярлалаа.