Ногоон блог


Блогийн бичигч

  • Enhmandah
Follow enhmandah on Twitter

Ангилал

  • Миний тэмдэглэл
  • Зөвлөгөө
  • Миний Клуб
  • Монгол Улсын Тухай
  • Мэдээлэл
  • Хоолны жор
  • Байгаль орчин
  • Ном зохиол, Шүлэг
  • сургамжит өгүллэгүүд

Шинэ бичлэгүүд

  • Ширээ нуур...
  • Юу байна даа?
  • Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино
  • Цахим сүлжээ буюу Social Network -н тухай
  • >>Архив...

Найз блогууд

  • Миний Клуб
  • Миний Клуб Форум
  • Энхсайханы Блог
  • Алтан Ураг
  • Дөлгөөний Блог
  • Дарамын Блог
  • Лхагважавын Блог
  • Бат-Эрдэний Блог
  • Чингүүний Блог
  • Очир-Эрдэний Блог
  • Саруултуяагийн Блог
  • Мөнхболдын Блог

2008 - 2014 © Ногоон Блог™
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 49-р хуудас. | дараах >>

Twestival буюу жиргээчдийн цугларалт гэж юу вэ?

2011-02-20,01:20
Даян дэлхийн твиттерчид нүүр тулан уулзаж танилцдаг, хамтран ажилладаг, дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгддэг дэлхийн бүх твиттерчдын дунд болдог хамгийн том үйл ажиллагаа бол Twestival (Twitter+Festival) юм.

Ганц ганц дусал нийлж гадаад их далайг бий болгодог шиг нэг жиргээчийн санаа өргөжин тэлсээр дэлхийн жиргээчдийг хамарч, тухайн санаачлага нь бодит ажил хэрэг болдог ба даян дэлхийн жиргээчид нэгдэж дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж хүмүүнлэгийн болон байгаль экологийн салбарт бодитой ажлуудыг бүтээн босгосоор байна.

Twestival нь сошиал медиад тулгуурлан хамгийн том хандив босгосон үлгэр жишээ болдог бөгөөд одоогоор 1,2 сая доллар босгож 137 ашгийн бус үйл ажиллагаанд хандивласан байдаг байна. Жишээ нь 2009 оны Twestival-д нийт 80 хот оролцож 50 сая төгрөгтэй тэнцэх хөрөнгийг цуглуулж олон улсын ашгийн бус байгууллагуудад хандивлажээ. 

2011 оны Twestival наадамд дэлхийн 74 хотууд оролцохоор бүртгүүлсэн байна.

 

Twestival ямар хэрэгтэй вэ?

1. Твиттер найзууд болон ажил төрлийн, анд нөхдийн хүрээгээ тэлж хамтран ажиллах.

2. Өөрийгөө бусдад илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг хуваалцах нээлттэй талбар.

3. Олон жилийн онлайн танилуудтайгаа нүүр тулан уулзаж, санал бодлоо бодит ажил хэрэг болгох.

4. Твиттерчид нэгдэн цугларч нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх. 

5. Хандивын үйл ажиллагаанд оролцож дэлхий нийтээр өрнөж буй хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх.

6. Твиттерийг олон нийттэй амжилттай харилцахад хэрхэн ашиглах талаар суралцах, туршлага солилцох.

7. Байгууллагууд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулан сурталчилах, хамтран ажиллах гэх мэт олон талын ач холбогдолыг бий болгох боломжтой.

 

Харин Монголын жиргээчид Twestival хөдөлгөөнд нэгдэж Улаанбаатар хотод “ULAANBAATAR TWESTIVAL- 2011” үйл ажиллагааг 3 сарын 24-нд зохион байгуулахаар боллоо.

НЭГДЭЕ! http://twitter.com/UBTwestival НЭГДЭЕ!

Даян дэлхийн жиргээчид хамтдаа бүтээнэ!


Эх үүсвэр: http://luvsandorj.newmediamarketingagency.com

бичсэн: Энхмандах төрөл: Мэдээлэл | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 974 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

тэр хаштайг ашиглах ч миний хувьд залхууг маань хүргээд байдын. 140дөө яаж багтаа гэж байхад юун хаштайг хэ хэ.. тэр аккаунтыг дагчихлаа.. уулзалт болохоор бол очноо..
dao хэзээ бичсэн: 13:11, 2011-02-21 | |
Хэхэ. UBtwestival -г дагачихгүй юу. бас #tom_uulzalt HashTag ашиглаад ярилцаж байгаа шд
Энхмандах хэзээ бичсэн: 13:04, 2011-02-21 | |
мэдээгүйн байна... би ч уул нь өдөржин твиттэрт байжээдэгсан..
dao хэзээ бичсэн: 10:13, 2011-02-21 | |
Хэхэ. Аль дээрээс л яригдаад байгаа шд... ярзайтал инээх
Энхмандах хэзээ бичсэн: 15:32, 2011-02-20 | |
hezee iim yum bolchiv gantshan uidur twittert orohgu bhad l yum yum bolchih boltaimaa he he
dao (зочин) хэзээ бичсэн: 13:47, 2011-02-20 | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 150-с 49-р хуудас. | дараах >>

Миний Блогт
тавтай морил

Сурталчилгаа

Сурталчилгаа

Tedy

Надтай чалчих уу?


Болор толь



Link Results?

Тоолуур

Энэ бичлэг нийт 974 удаа уншигдсан. Та миний блогийн 347003 зочин боллоо.Танд Баярлалаа.