100 мантууны үлгэр
2012-03-20,15:06
Нэгэн эмэгтэй өөрийн мэдэх сайн лам дээр аврал эрэн очсон байна. Юуны учир түүнийг зорьж ирсэн тухайгаа нулимсаа барьж ядан "Нөхөр маань сүүлчийн 10 гаруй жил архи ууж, гэр бүлээ байнгын зовоож, зодож нүдээд болохгүй болохоор нь салахаар шийдээд салах гэтэл харин салвал хаа байгаа газар чинь очоод ална" гэх юм.
"Өмнө нь арга чарга хайж олон лам нараар зөндөө явсан боловч ямар ч үр дүн алга. Та надад энэ хүнийг хэнд ч лай болохгүйгээр үхүүлэх арга байвал хийж өгөөч. Энэ хүнийг үхэх юм бол хэдэн хүүхдүүдтэйгээ амар тайван байх юм шиг байна" гэжээ.
Тэгтэл лам түүнд нэгэн арга зааж өгчээ. "100 өдрийн турш надаас ирж 1 ширхэг мантуу аваад нөхөртөө тэр өдөртөө багтааж яаж ийж байгаад өгч бай. Тэгээд 100 өдрийн дараа чиний санаснаар бүх юм болно" гэж айлдлаа. Эхнэр нь ламын хэлснээр өдөр бүр яаж ч хүн ойртохын аргагүй аашилж байсан ч мантуугаа хамгийн дуртай хоолных нь хамт нөхөртөө өгсөөр л байлаа. Ингээд сар гаруй болж байтал хааяа эрүүл шахуу гэртээ ирж байна гэнэ.
Мантуугаа өдөр бүхэн өгч, яагаад ч юм нөхөр нь бага багаар архи уух нь багасаж байгааг анзаарч битүүхэндээ нөгөө ламын өгсөн зүйл үйлчилж үхэх нь дөхөж байгаа юм байхдаа хэмээн таамаглаж байлаа. Гэтэл 2 сар гаруй өнгөрч байхад нөхөр нь хэдэн өдрөөр архи уухгүй гэртээ хүүхдүүдтэйгээ тоглож наадан урьдын сайхан үеийг санагдуулж байлаа.
3 сар орчим болоод нөхөр нь "Би архийг огт амсахгүй байж чадна" гэдгээ эхнэр хүүхэддээ амлаж уучлалт гуйж эхнэртээ цэцэг, бэлэг барин орж ирж "өнөөдрийг хүртэл миний муу муухай бүхнийг тэвчиж ирсэнд талархан чи сэтгэлээсээ уучлахыг хүсэж байна " гэжээ.
Нөхцөл байдал санаснаас тэр өөрөөр эргэж эхнэр нь тийм сайн нөхрөө үхүүлмээргүй байна гэсээр лам дээр иржээ. Тэгтэл лам "би тэр мантуун дотор ямар нэгэн хор, чиний бодож байгаа шиг зүйл хийгээгүй. Харин эхнэрийнх нь ямар ч үед тулын хайрласан чин сэтгэлийн хайр л нөхрөө өөрчилж чадлаа" хэмээн баяр хүргэж урам хайрлан цаашид үргэлж бие биенээ ямар нэг нөхцөлгүйгээр хайрлаж улам илүү аз жаргалтай амьдрахыг ерөөхөд эхнэр нь сая нэг санаа амарч баяр баясгалан, аз жаргалтайгаар гэртээ орж ханиа тэвэрч авлаа.
эх үүсвэр: "Оюуны эрэл оюутны холбоо" - "Сургамжит баримт түүхүүд" номноос