Social Media, Social Network
2012-05-27,12:24
Өчигдөр шөнө унтаж хэвтэж байгаад энэ талаар бичих бодол төрсөн. Нийгмийн сүлжээ гэх зүйл гарч ирснээр маш хурдацтай хөгжиж байгаа. Хамгийн энгийн жишээ гэвэл бидний байнга л ашигладаг hi5, facebook, twitter, G+ гэх мэт. Интернэт үүссэн цагаас л үүсэлтэй гэж боддог. Анхандаа mail list үүсгэж хоорондоо харилцаж, санаа бодлоо хуваалцдаг байсан ба сүүлдээ энэ нь өргөжиж сайт болон хувирсан байх. Энэ талаар интернэтээс хайвал зөндөө л мэдээлэл байгаа. Харин би энд өөрийн боддог зүйлээ, сурсан мэдсэн зүйл дээрээ бичье гэж бодлоо.
Хүн бүр л өөрийн гэсэн арга барилаар эдгээрийгээ удирддаг. Тухайн хүний үзэмж их нөлөөлдөг. Яг ямар зорилгоор ашиглаж байна вэ гэдгээс хамаарч ямар нийгмийн сүлжээний сайтыг ашиглах, түүнд зориулсан ямар багаж, хэрэгслүүд (Tools), нэмэлт зүйлс (add-on, extention ) байгаа талаар судалгаа хийх нь тухайн байгууллага, хувь хүн, хамтлаг, дуучин, улс төрч, нийтлэлч, мэргэжлийн байгууллагуудын хийх ёстой зүйлийн нэг байх ёстой. Гэхдээ энд би л хийх ёстой гэсэн шиг бүх багажуудыг ашигла гэсэн үг биш юм. Хэрэгтэй гэсэн зүйлсийг л ашиглах хэрэгтэй.
Байгууллагын данс ашигладаг хүмүүс ихэвчлэн өөрийн хувийн данс мэт л ашигладаг. Бизнесийн харилцааны хичээл дээр үзэж байхад багш маань "Чи тухайн хүнд дургүй, үзэл бодол нийлдэггүй байсан ч танай байгууллагад тухайн хүн ашигтай байвал чиний үзэл бодол энд хамаагүй байгууллагын үзэл бодлыг нэн тэргүүнд тавина. Тийм учраас байгууллагаа төлөөлж байгаа бол байгууллагын үүднээс л хандах ёстой" гэж хэлж байсан. Хувь хүний данс бол хувь хүнийх, байгууллагын бол байгууллагынх л байх ёстой гэсэн зарчим мөрддөг би.
Анх Hotmail, Yahoo -с өөр мэйл мэдэхгүй, Hi5 -с өөр зүйл байхгүй байсан. Сүүлийн 5 жил цахим ертөнц асар хурдацтай хөгжиж, түний хэрээр маш олон сайтууд бий болжээ. Үүнээс үүдээд бараг худалч хүнд Монголын хүн амын 1/2 нь Yahoo хаягтай байх. 1/4 нь фэйсбүүктэй гэж боддог. Миний хувьд олон зүйлд нэгдсэн байдаг ч ихэвчлэх блог, твиттер, фэйсбүүк, гүүглийн бүтээгдэхүүнүүдийг түлхүү ашигладаг. Олон ч данс удирддаг. Хооронд нь холих нь онцгүй санагддаг. Нэг дээр нэг зүйл бичээд тэрийгээ бусад дээрээ хуваалцах. Хэдийгээр олон хүнд хүрэх ч Замбараагүй хүний шинж лугаа адил бөлгөө. Харин хувийнхаа дансыг яаж ч өөрчилж, удирдаж өөрийн сонирхолд нийцүүлж болно. Бас нэг зүйл нэмэхэд байгууллагын данснуудын загвар тухай байгууллагын онцлог, хэв маягийг хадгалсан загвартай байвал хүмүүст илүү сонирхолтой байдаг.
Доорхи зурагнаас Social Media -д агуулагдах бүх үгсийг харах боломжтой юм.
За тэгээд дараа хэд хэдэн зүйл нэмнээ. Одоогоор бичих үг маань дуусчихлаа. Social Media -д нэгдэж байгаа бүх хүмүүст тавтай морил гэж хэлье.