Хавар цаг
2012-05-11,12:56
Хаврын дунд сарын шинийн 21.
Энэ жилийн хавар хавар шиг л хавар байлаа. хэхэ. Хаврын тэнгэр шиг олон ааштай гэдэг шиг өнөөдөр шатааж алах гэж байсан бол маргааш нь хөлдөөчих гээд л...
Хавар бол сайхан цаг өвс ногоо ургаад, цэцэг жимс дэлгэрээд байгаль дэлхий сэргэж бор хүрэн байсан бол их сайхан ногоон өнгөлөг тал болж хувирдаг. Энэ үед бүх хүний сэтгэл их сайхан болдог: Хөдөө хээр очиж зугаалж, байгалийн тансаг мэдрэмжийг мэдрэхийг хүсдэг нь тодорхой билээ.
Хавар зарим нэг хүмүүст хэцүү байдаг. Өвчин сэдрээд Хаврын синдром нь хөдөлдөг. Бас зарим хүмүүсийн харшил хөдөлж эхэлдэг. Сүүлийн жилүүдэд харшилтай хүний нэмэгдсэн байна лээ. Энэ нь шарилжных байх л даа. Хэтэрхий ихээр ургасан, бас нөгөө талаараа бидний идэж буй зүйлс нөлөөлж байгаа байх.
Яг одоо гадаа цас орж байна. миний санахаар 3 хоногийн өмнө бороо орж байсан. Энэ цаг агаар эргэж яваад ч байгаа юм шиг тааварлашгүй юм аа. 2012 онд дэлхийн тэнхэлгээ эсрэг тал руугаа харна гэсэн байгаа. Тэгэхээр Хавар, Өвөл, Намар, Зун гэсэн дараалалтай болох байх. Цаг харин ухарч явах болов уу? яах бол? Тэр үеийн хавар ямар байх бол? гээд л асуулт зөндөө юм.
Зиа зиа. Хамааралгүй юм яриад сэдвээсээ хазайх нь... Энэ цагт Алтан Урагийн хавар уу намар уу гэсэн бүтээлийг сонсох сайхан. Энэ бүтээл хавар төрж байсан гэсэн. та бүхэн сонсоод үзээрэй. Би энэ доор орууллаа.

бичсэн: Энхмандах төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 945 удаа