Зуслангийн дурсамж
2012-04-22,01:50
Гэнэт сууж байгаад зуслан санаанд оров. Бага ангид байхад найрамдал их явдаг байсан даа. Дандаа шинэ жилээр харшийн сүлд модны наадамд манай сургуулийнхан тэр чигээрээ л явдаг байсан. Тэр үе ч сайхан байж дээ. 5-р анги хүртлээ явсан санагдаж байна. Найрамдал дээр дандаа өвөл очиж байсан болохоор байшинд л ордог байсан. Дотуур нь их хэсэж амттан их авч иддэг байж билээ. Хамгийн гоё нь Зайрмаг нь янзтай. Одоо хүртэл тэр зайрмагны амтыг мартдаггүй. Ингэж 5 жилийн өвөл найрамдал явж өнгөрүүлсэн дээ.
4-р анги төгсдөг жил 99 оны зун анх удаа хүүхдийн зуслан явахаар болов оо. Уг нь ах нартайгаа хамт явах байсан ч дүү бид 2-г гол гаргаад өөрсдөө өмнөх ээлжээр нь яваад бид 2 дараагийн ээлжээр нь явж байсан. Манай ах битёнк (Энэ үгийг буруу бичсэн байж магад) авчихаад л бид 2-т үзүүлэхэд бид 2 их л баярлаж билээ. Тэр үед 17500-р л зусланд 10 хоног амардаг байсан. Тэгээд Ундраа зуслангийн зүг 10 хоног 7-р ээлжээр явсан даа. Ээж, Аав 2 дүү бид 2-г автобусанд суулгахад бид 2 ээж ааваар юмаа бариулчихсан их догь явж байсан. Ирсэн хойноо өөрсдөө цүнхээ бариад их том хүн шиг болчихсон гэж ээж ярьдаг
Тэнд очоод их олон найз нөхөртэй болсон ч түр зурын найз нөхөд л юм даа. Ингээд "Жавхаа" бүлэгт хувиарлагдаж өрөөндөө 6-уулаа 5 өрөөтэй бүлгийн нэгэн өрөөнд. Манай удирдагч багш Герман хэлтэй байсан санагдаж байна. Тайрмал үстэй, жижигэвтэр биетэй, их эелдэг тийм л хүн.
Тэнд их зугаатай 10 хоногийг өнгөрүүлсэн, өдрийг ямар нэгэн адал явдалгүйгээр өнгөрөөдөггүй байсан. Зарим зүйлийг санаж байгаагаар бид нар бие биенийгээ ховстоно гэж балайраад л тэр өдөр гэхдээ нэг л сонин бүүдгэр өдөр байсан. Яг дээрээс хүний нэг нүд харж байгаа юм шиг үүлэн нүд харж байсан. Тэгээд л их ширүүн бороо орсон доо. Тэгээд дараа нь өөр бүлгийн нэг багшид банди нар алгадуулж билээ.
Бас нэг зугаатай зүйл нь зуслан болгоны энд тэнд сүнстэй, жорлонд охин унаж үхсэн тэр охины сүнс энд бий, энд нэг хүүхэд амиа хорлосон гээд л янз янзын хүн айлгах гэсэн зүйл байдаг байсан. Тухайн үедээ тэрнээс их л айдаг байж билээ. Жаахан ч байж. )
Хэд хоносоны дараа яг хоолондоо ороод гараад ирсэн чинь эргэлт ирж ах, ээж 2 ирчихсэн бүтээлэг дэвсээд тансаг ширээ засчихсан хүлээж байсан. Ээжийг хийсэн гэрийн хуушуур ахын авч өгсөн амттан гээд л... гоё байсан. Гэхдээ цатаглан байсан болохоор сайн идэж чадаагүй. Дараа нь бүлэгтээ очиж байгаад орой нь хусаж өгсөн дөө. Бас нэг яриа байсан нь арын ууланд Казак эмгэний шарил байдаг гээд манай бүлгийн хэдэн хүүхэд очиж уншаад, тэрнээс болж нөгөө ховстолт энэ тэр нь газар аваад бөөн л юм болж байсан. Одоо ингээд бодоход инээдтэй ч юм шиг. Гэхдээ сайхан дурсамж.
Урлагийн арга хэмжээ болдог тэрэнд манай бүлгийн хэдэн хүүхэд орж Цагаан баавгайн бамбарууш гэдэг дуу дуулж, охидын хувцас өмсөж эмэгтэй болж байсныг санаж байна. Тэрний шалгаруулалт нь юу болсон юм бүү мэд. Одоо санахгүй байна.
Түүний дараа гал тогоонд жижүүр гээд 10 кг төмс 5-уулаа нийлж арилгаж байсан. Тэр өдөр хээрийн аялалтай байсан, зуслангийн сүүлчийн өдөр. Би гал тогоонд байж байгаад хүмүүсийг хээрийн аялалд явсныг мэдэхгүй дүүгээ баахан хайж давхиад алга болчихлоо гэж их л уйлж байсан даа. Дараа нь хээрийн аялал дээр очиж дүүгээ нэг юм олсон наранд зохиулсан байсан. Тэгээд юм идэж чадаагүй. Манай дүү миний идэх юмыг миний шүгээнд хадгалчихсан байсан. Багшаас эм авч уугаад л 5 цаг унтаад л сайхан болсон.
Ингээд л хотын зүг гэлдэрсэн дээ. Жич: ПАУ-г нь Ургамал гэдэг байсан. Бид нар Шарилж гэж хочилдог байсан