Амьдралын баталгаа
2013-01-17,22:00
Нэг найзынхаа хүсэлтээр нэг өгүүллэг уншлаа. Их хөөрхөн өгүүллэг байна. Амьдралын сургамжит өгүүллэг номноос тэрхүү өгүүллэгийг авсан юм байна. Би тэгээд тэрийг өрийнхөө блог дээр оруулмаар санагдаад энэ доор орууллаа.
Нэгэн бяцхан хүү эмийн сангийн утасны бүхээгт ороод, нуруу нь хүрэхгүй байсан учраас ундааны хайрцаг өрж, дээр нь гарч зогслоо. Тэр утасны аппаратанд арайхийн хүрч, товчлуур дээр дугаараа оруулав.Эмийн сангийн эзэн ийм жаахан хүүхдэд утсаар ярихын хэрэг юу байдаг билээ хэмээн гайхаж, түүний юу хийж байгааг хэсэг зуур сонирхон ажиглажээ. Хүү утсаар: "Хатагтай, би танай зүлгийг засах ажил хийж болох уу" гэж асуухад, утасны нөгөө үзүүрт, "Уучлаарай! би аль хэдийнээ ажилчин авчихсан" хэмээн хариулах нь сонсогдов. Хүү: "Хатагтай, би танай ажилчнаас чинь хоёр дахин хямд үнээр зүлгийг чинь засаж өгье!" гэхэд,Хатагтай: "Уучлаарай, манай зүлгийг засаж янзалдаг хүүхэд ажлаа маш сайн гүйцэтгэдэг. Би түүний хийсэн ажлийг их өндрөөр үнэлдэг" хэмээн хариулав.Хүү бүр ихээр шамдаж, ажилд орохыг үнэхээр их хүсэж байгаа бололтой, "Хатагтай би танай явган хүний замын хажуу тал, довжоо болон бусад хэсгийг маш сайн цэвэрлэж, засаж өгье! Хэрвээ намайг ажилд авбал, та энэ хотын хамгийн үзэсгэлэнт сайхан цэцэрлэгтэй болно шүү" хэмээн хичээнгүйлэн гуйлаа. Хатагтай: "Уучлаарай хүү минь! надад өөр ажилчин хэрэггүй" гээд утсаа таслав. Хүүгийн царайд инээмсэглэл тодрон, баяртай нь аргагүй утсаа тавилаа. Эмийн сангийн эзэн энэ бүхнийг сонсоод, хүүтэй уулзав.Эзэн: "Хүү минь! Чи ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, ажилсаг хүн болох нь тодорхой байна. Манайд ийм сэтгэлээсээ ажилладаг хүн их хэрэгтэй байгаа юм. Чи манайд ажиллахгүй юм уу?" гэхэд Хүү: "Үгүй дээ! баярлалаа!" хэмээн хариулав.Эзэн: "Чи утсаар ажилд орохыг нэг эмэгтэйгээс хичээнгүйлэн гуйгаад байсан шүү дээ" хэмээн гайхаж асуухад,Хүү: "Ноёнтоон! Би ажлаа хийчихээд, өөрийнхөө эзэнд таалагдсан эсэхийг шалгаж үзсэн юм. Энэ хатагтайн гэрийн зүлгийг би засаж янзалдаг" юм хэмээн хариулжээ.

бичсэн: Энхмандах төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 576 удаа